Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн төв нээлтээ хийлээ
2020 оны 7 сарын 7

Монгол Улс 33 жилийн дараа 880 өрөөтэй 2 дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад орууллаа. 2018 онд Засгийн газраас шийдвэр гаргаж энэхүү төвийг ашиглалтад орууллаа. Өвлийн ханиад томууны үеэр нэмэлт 1000-1500 ор шаардлагатай болж хүүхдүүд эмнэлгийн коридорт шалан дээр хэвтдэг байсан хүнд нөхцөлд цэг тавьж байна.