Хязаалан насны морьдын уралдааныг хойшуулжээ
2020 оны 7 сарын 10

 

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр /2020.07.10/  07:00-11:00 цагийн хооронд хязаалан  морьдын уралдаанаар эхлэх  хуваарьтай байсан юм.  Гэвч  Хүй 7 худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан хязаалан морьдын уралдааныг хойшлуулжээ.

Үндэсний их баяр наадмын салбар хорооны гишүүд одоогоор хуралдаж байгаа бөгөөд  шийдвэр гаргаад мэдэгдэнэ гэв.

Х.ОЧ