Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүрийн онгоцонд хоёр ихэр охин мэндэлжээ
2020 оны 7 сарын 10

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирлээ.

Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч хамт ниссэн бөгөөд эх хүүхдийг эсэн мэнд амаржуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тусгай үүргийн онгоц өнөө шөнө 01:13 цагт Улаанбаатарт газардах бөгөөд амаржсан эхийн ар гэрийнхэнтэй холбогдож энэхүү мэдээг хүргэжээ.

Эх сурвалж: МХЕГ