Эхний хагас жилд 37,869 хүүхэд шинээр мэндэлжээ
2020 оны 7 сарын 24

Монгол Улс 2020 оны эхний хагас жилд 37,591 эх амаржиж, 37,869 хүүхэд шинээр өлгийдөн авсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 492-оор буурсан үзүүлэлт болохыг ҮСХ танилцууллаа.

1,000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр мөн буурсан байна. Аймгуудаар ялган харвал, болон Баянхонгор, Орхон, Өмнөговь, Увс, Дорнод, Говь-Алтай, Ховд, Говьсүмбэр,
Баян-Өлгий аймагт улсын дунджаас 0.1-1.4 пунктээр дээгүүр байгаа бол бусад аймагт 1.0-5.5 пунктээр доогуур байна.

1,000 хүнд ногдох нас баралт өмнөх оны мөн үеэс 0.2 пунктээр буурчээ.

Хүн амын өсөлтийн хувьд авч үзвэл 1,000 хүнд ногдох төрөлт 11.4, нас баралт 2.4, ердийн цэвэр өсөлт 9 байна.

Б.ЗУЛАА