Нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг нээлттэй болгоно
2020 оны 7 сарын 26

Иргэдээс ирж буй санал, шүүмжлэлийгхаргалзан татан авах ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг ил тод болгох чиглэлийг УОК-ын даргаас өгсөн. Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудад хандан нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг олон нийтэд ил тод болгох чиглэлийг өгчээ.

Нутаг буцах хүсэлт гаргасан монгол иргэдийн бүртгэлийг Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжид нийцүүлэн овог, нэр, өргөдөл анх гаргасан огноогоор нь эрэмбэлэн жагсааж, олон нийтэд нээлттэй болгосноор тусгай үүргийн нислэгт хэзээ хамрагдаж, эх орондоо буцах боломжтой талаарх мэдээллийг нээлттэй авах боломж бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар гадаадын 55 улсаас 10614 иргэн нутаг буцах хүсэлтээ өгөөд байна.