Б.Хурцад гурван жилийн хорих ял оноолоо
2020 оны 7 сарын 23

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн  шүүх хуралдаан  Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд таван өдөр үргэлжилж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял оноолоо.

Шүүгдэгч Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэжээ.