Батлан хамгаалахын их сургуулийн хичээл эхэлжээ
2020 оны 7 сарын 24

Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн цэргийн нэгдсэн дээд сургуулийн хичээл онцгой нөхцөлд  өнөөдрөөс /2020.07.24/ эхэлжээ. Харин энгийн буюу аюулгүй байдлын сургуулийн сонсогчдын хичээл эхлээгүй байна. Цэргийн нэгдсэн дээд сургуулийн сонсогчид “Covid-19” өвчнөөс урьдчилан сэргийлэх гар ариутгах, маск зүүх, хүн хоорондын зайг нэг метрээс илүү барих гэх мэт дүрмийг баримтлан хичээллэж байгаа юм байна. Мөн сонсогчдод “УОК болон сайдаас зөвшөөрөл авсан” хэмээн мэдээлжээ.

Х.ОЧ