ХҮН нам Дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох боллоо
2020 оны 10 сарын 2

Хөдөлмөрийн Үндэсний нам (ХҮН)-ыг энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй гэж үзсэн Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоол гарч, өчигдөр тус намынхан Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан билээ.

Тэгвэл тус намыг дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцуулах шийдвэр гарсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд “Монгол Улсад ардчилсан сонгууль хийх боломж алга. Захиргааны хэргийн шүүхийн нэг шүүгч нэг намын үйл ажиллагаа төдийгүй бүхэл бүтэн сонгуулийн үйл ажиллагааг гацааж байна. Өчигдөр бид тэмцсэний дүнд Хөдөлмөрийн Үндэсний Нам дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох эрхээ авлаа. Харамсалтай нь нийслэлийн сонгууль оролцох эрх нээгдсэнгүй. Бид  Үндсэн хуулийн цэцэд, шүүгчид хариуцлага тооцдог байгууллагад хандана” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.