Гадаад харилцааны яамны Консулын газрын ажиллах хуваарь
2021 оны 1 сарын 12

    Засгийн газрын хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болсонтой холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд хүргэх үйлчилгээг дараах хэлбэрээр үзүүлнэ. Үүнд:

1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох
– Банк, санхүү, шүүхийн байгууллагад хандахтай холбоотой эрх олгосон итгэмжлэлийг олгох бөгөөд ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ.
Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгах боломжтой.
2. Апостиль гэрчилгээ олгох
– Гадаадын улс орнууд руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Апостиль гэрчилгээ олгоно. Ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ.
Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой.
3. Иргэдтэй холбоотой бусад асуудлаар 51-262088 дугаарын утсаар холбогдох, мөн ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангаар хандах боломжтой.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
КОНСУЛЫН ГАЗАР
2020.11.30