Энэ сард хоёр удаагийн чартер нислэгээр БНСУ-аас иргэдээ татан авна
2021 оны 1 сарын 21

   Энэ сарын 22 болон 31-нд хоёр удаагийн чартер нислэгээр БНСУ-аас иргэдээ татан авахаар болжээ. Тодруулбал, УОК-оос хоёрдугаар сараас эхлэн тогтмол чартеруудыг гадаад улсуудаас ирэх иргэдээ авах зорилгоор хуваарийг батлахаар тусгаарлах байруудыг бэлдсэн байна.

Нислэгүүдийн зөвшөөрлүүдийг тухайн улсуудаас хүлээж байгаа.

Үүний дараагаар аль аль улсууд руу нисэх тодорхой мэдээллийг олон нийтэд зарлахаар болжээ.