Т.Мөнхсайхан: Ард иргэдээ цар тахлаас сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа
2021 оны 1 сарын 20

   Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан огцорч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “Ард иргэдээ дэлхий нийтийг хамарсан цар тахлаас сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Үүний үр дүнд халдварыг хохирол багатай даван тууллаа. Эрүүл мэндийн салбарт олон жил болсон бугшсан буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Үүний үр дүнг гарсан үр дүнгүүдээс харж болно.  Эрүүл мэндийн сайдаас огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өгөх болно” гэлээ.