Я.Содбаатар: УОК, Шадар сайдынхаа албанаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна
2021 оны 1 сарын 20

   Монгол Улсын УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “УОК-ын удирдлагууд огцорч байгаагаа мэдэгдэж байна. Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсаж, чин сэтгэлээсээ ийм мэдэгдэл гаргаж байна. Шууд миний хариуцаж байсан асуудал биш ч гэлээ хүнлэг бус, сэтгэлгүй хүмүүс монголын төрд цөөн байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Ерөнхий сайд болон ард түмнээс уучлал хүсэж байна. УОК, Шадар сайдынхаа албанаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна. Хуулийн дагуу шийдэх байх” гэлээ.