ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2021 оны 1 сарын 21

Тэгвэл өнөөдөр /2021.01.21/ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаас чөлөөлөх тушаал гаргажээ. Сайд Т.Мөнхсайхан тус эмнэлэгт ажиллаж захирал Д.Нямхүүгийн ажлыг үдээс өмнө хүлээн авсан байна.

Коронавирусний халдвартай нь батлагдсан, нялх биетэй эхийг “Өргөө” амаржих газраас ХӨСҮТ-рүү тээвэрлэхдээ ёс зүйн алдаа гаргасан асуудал нийгмийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Улмаар иргэдийн сайн дурын жагсаал болж, УОК-ын даргыг огцрохыг шаардсан үйл явдал өчигдөр /2021.01.20/ болсон.

Улмаар өчигдөр Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар иргэдийн эсэргүүцлийг хүлээн авч, ажлын хариуцлага хүлээн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн юм. Мөн НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан нарыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын захирамжаар чөлөөлсөн.