Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэгт хураагдсан 1.4 сая ам.долларыг улсын орлого болгов
2021 оны 4 сарын 8

Авлигатай тэмцэх газраас Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.445.200 ам.долларыг эд мөрийн баримтаар хураан авсан.

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/319 дүгээр тогтоолоор 1.445.200 ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхээр хянагдаж, эцэслэн хүчин төгөлдөр болсны дагуу Авлигатай тэмцэх газраас 2021 оны 04 сарын 07-ны өдөр Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд дээрх хураагдсан мөнгийг шилжүүллээ.

 

Авлигатай тэмцэх газар нь 2020 онд мөрдөн шалгах ажиллагааны явцад 35.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 10.112.736.4 сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалаад байна.

Эх сурвалж: АТГ

  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ бол адгийн луйварчин гэдгийг Монголчууд бүгдээрээ мэднэ. Харин ХҮН намын дарга Доржханд, ХҮН намаас нэр дэвшигч Энхбат нар бол гадаадын банкны эзэдтэй холбоотой, гадаадын эдийн засгийн алуурчдын далд гар хөл гэдгийг Монголчууд тэр бүр мэдэхгүй. Доржханд, Энхбат нараас болгоомжлогтун монголчуудаа. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх бол гадаад, дотоодын эдийн засгийн алуурчидад алдагдсан Эрдэнэт үйлдвэр, Тавантолгойн орд, Салхитын орд, Монголросцветмет нэгдлийн лицензтэй ордууд (Асгатын мөнгөнөий орд, Бор-Өндөрийн хайлуур жоншны орд, Заамрын алтны орд зэрэг)-ыг монголын жирийн эгэл ард түмэнд буцаан эргүүлэн авч өгсөн, хэн ч маргашгүй, түүхэн гавъяатай хүн. Байгалийн баялагийн төлөө цогтой тэмцэгч, халуун эх оронч У.Хүрэлсүхийг дэмжицгээе монголчуудаа. Хурай, хурай, хурай!!!