Тавдугаар сарын 8-наас хатуу хөл хориог сулруулахаар төлөвлөжээ
2021 оны 5 сарын 3

      УОК-ын ажлын хэсгийнхэн өчигдөр оройн цагаар хуралджээ. Хуралдаанаар энэ сарын 8-наас хатуу хөл хориог суллах эсэхийг хэлэлцсэн байна. Улмаар ажлын хэсгийнхэн хөл хориог суллаж, аж ахуйн нэгжүүдээ шат дараатай нээхээр төлөвлөсөн байна. Тиймээс энэ хугацаанд вакцинжуулалтаа эрчимжүүлж, иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал гэдгийг онцолжээ. Өчигдрийн байдлаар Улаанбаатарын 18-аас дээш насны иргэдийн 55 хувь нь вакцины 2 тунгаа, 80-90 хувь нь эхний тундаа хамрагдсан байна.

Түүнчлэн УОК, Засгийн газар энэ долоо хоногт хуралдаж, хатуу хөл хориог суллах эсэхийг шийдвэрлэх юм.