Ерөнхий сайд асан Д,Бямбасүрэн гуайн ярилцлагыг “Зууны мэдээ”сонин мушгин гуйвуулсан тухай охин нь мэдэгдэл гаргажээ
2021 оны 5 сарын 4
Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуайн ярилцлагыг “Зууны мэдээ” сонин мушгин гуйвуулсан тухай охин нь мэдэгдэл гаргажээ. Др.Б.Энхбайгаль фэйс хуудсандаа ингэж бичсэн байна.
Др.Б.Энхбайгаль фэйс хуудсандаа ингэж бичсэн байна. “Аавтайгаа утсаар холбогдлоо. Сүүлийн үед хэвлэл мэдээлэлд огт ярилцлага өгөөгүй гэж байна. Зууны мэдээ сонин 2021 оны 1 сард авсан ярилцлагаа доторх агуулгыг нь засч, өөрчлөөд гаргажээ.
“Баттулга, Хүрэлсүх 2 өрсөлдвөл сайн өрсөлдөөн болно” гэсэн утгаар хэлснийг нь “Хүрэлсүхийг дэвшсэнд баяртай байгаа” болгон засч, өнөөгийн цаг үед тохируулан өөрчлөөд нийтэлсэн байна.
Дотор нь бас засч өөрчилсөн зүйл нилээд байгаа бололтой.
Энэ мэтчилэн хүний хэлснийг гуйвуулж, засч өөрчилж, сонгуулийн сурталчилгаанд ашиглаж болохгүй. “Миний өмнөх байр суурь өөрчлөгдөөгүй, хэвээрээ байгаа шүү,
Зууны мэдээ сониныхонд би бас дөнгөж сая утасдаж, арай дэндүү байна. ингэж болохгүй гэж хэллээ” гэж тодотгоод фэйсээр дамжуулж залруулаарай гэж надад захьсан шүү.