Хохирогчдын холбооноос иргэдийг үймээн, самуунд оролцохгүй байхыг уриалав
2021 оны 5 сарын 10

Хохирогчдын холбооноос  өнөөдөр /2021.05.10/ Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд 2008 оны 7 дугаар сарын 01 бол Монголын ард түмний сэтгэл зүрхэнд аймшиг төрүүлсэн он жил. Энэ өдөр 245 цагдаа гэмтэж бэртсэн. Түүний дараа биеийн байдлаасаа болж нас барсан цагдаагийн албан хаагчид ч байгаа. Гэмгүй 5 иргэн амь насаа алдсан. Ийм аймшигтай үйл явдал дахин бүү давтагдаасай гэж хүсэж байна. Өнөөдөр АН дотоод асуудлаа цэгцэлж чадахгүй, ард түмнийг хоёр хувааж байна. Албан тушаал илүү юм уу, ард түмний эв нэгдэл чухал уу гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.  Хүний амь наснаас илүү сонгууль гэж байж болохгүй. АН дотоод асуудлаа цэгцлэж, ард түмнийг талцуулахгүй байхыг уриалав.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль дахин 7 дугаар сарын 01 болж болзошгүй байна. Учир нь өнгөрсөн 2 өдрийн байдлыг харахад маш олон хүмүүс талбай дээр цуглаж байна. Үймээн самуун гарахад намууд хоорондоо муудалцаад л явдаг. Харин дараа нь ард иргэд хохироод үлддэг.

Тиймээс энэ бүхнийг 7 дугаар сарын 01-ний хохирогчдын холбооныхон эсэргүүцэж байна гэлээ.