Нийслэл, дүүргийн Цэргийн штабын алба хаагчид төрийн одон медаль хүртлээ
2021 оны 5 сарын 13

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар НЗДТГ-ын болон дүүргийн Цэргийн штабын алба хаагчдын батлан хамгаалах салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа. Тэрбээр “Өнөөгийн Монгол Улсын хил хязгаар, ард иргэдийн амгалан тайван байх бүхий л нөхцөл батлан хамгаалах салбар, тэр дундаа Зэвсэгт хүчний хамт олны нөр их хөдөлмөрийн үр дүнтэй салшгүй холбоотой. Төрийн одон медалиар шагнуулсан нийт алба хаагч болон тэдний гэр бүлд эрүүл энхийг хүсэж, эх орныхоо төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна” гэлээ.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр,

НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга

НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай

Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, дэд хурандаа Д.Эрдэнэбаяр нар шагнуулсан.

Цэргийн гавьяаны одонгоор:

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Амартогтох

Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Батмөнх

Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, хошууч Б.Отгонжаргал нар шагнууллаа.

Мөн НЗДТГ-ын Цэргийн штабын Мэдээлэл аюулгүй байдлын офицер, хошууч Б.Чимэд Алтангадас одонгоор шагнуулсан бол дүүргийн Цэргийн штабын дарга нарыг Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль гардлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС