СЕХ:У.Хүрэлсүх-67.76, С.Эрдэнэ-5.99, Д.Энхбат-20. 33 хувийн санал авсан
2021 оны 6 сарын 10

Сонгуулийн Ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар сонгуулийн дүнг автомат машинаар тоолохоос гадна хяналтын тооллогыг 100 хувь хийхээр тусгасан. Өчигдөр 22.00 цаг өнгөрөөгөөд автоматжуулсан системээр дүнгээ дамжуулаад араас нь бүх хэсгийн хороод саналын хуудсыг гараар тоолж дууслаа. Урьдчилсан байдлаар бүх дүнг танилцуулъя.

Сонгогчдын нэрийн жагсаалтад 2,049,379 иргэн бүртгэгдсэн. “Түр хасав” тэмдэглэгээтэй 109,344 мянга гаруй иргэнээс 1,429 нь хэсгийн хороондоо саналаа өгсөн. Санал хураах байранд 1,216,246 иргэн очиж саналаа өгсөн. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн 59.35 хувийн ирцтэй байна.

-МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 823326 сонгогчийн саналыг авч, 67.76 хувийн дэмжлэг авсан байна.

-АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72832 сонгогчийн санал авч, 5.99 хувийн дэмжлэг авсан байна.

-ЗХЭЭ-ээс нэр дэвшигч Д.Энхбат 246968 сонгогчийн санал авч 20.33 хувийн дэмжлэг авсан байна.

-Цагаан сонголтыг 71937 иргэн буюу нийт саналын 5.92 хувийг эзэлж байна”гэлээ.