Хувьдаа байртай, хоёроос дээш машинтай иргэд хүнсний талон авдаг байсныг хаслаа
2021 оны 7 сарын 28

Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тус өөрчлөлтөөр хяналт, хариуцлагыг бий болгосон гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа онцоллоо. Тухайлбал, байр, хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-аас дээш малтай өрхүүд хүнс тэжээлийн дэмжлэгээс хасагдах юм байна. Энэ хүрээнд 898 өрхийн 3099 насанд хүрсэн иргэн, 2426 хүүхэд нийт 5525 хүн хасагдах аж.

Түүнчлэн хүнс олгох Дэлгүүрийг ч сонгон шалгаруулж биш, харин НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй хүссэн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжийг нээж өгөхөөр болжээ. 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүлсэн гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллээ.