Аравдугаар сарын олон улсын нислэгийн хуваарь 
2021 оны 9 сарын 27

ИНЕГ-аас аравдугаар сарын нислэгийн хуваарийг танилцуулж байна. Аравдугаар сард нийт 37 тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Ингэхдээ тусгаарлан ажиглах байр шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид УОКШШ-с нэмэлт нислэгийн зөвшөөрөлө олгох боломжтой.

 

Тусгаарлан ажиглах байрны хуваарилалтаас илүү тооны зорчигч тээвэрлэн ирсэн тохиолдолд үүсэн гарах зардал, холбогдох арга хэмжээг тухайн тээвэрлэгч хариуцна.