Нийслэл хотынхоо ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох ерөнхий төлөвлөгөөнд саналаа өгөөрэй!
2021 оны 10 сарын 27

Нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн санал, оролцоог хангах үүднээс Аравдугаар сарын 29-ний өдрийг дуустал иргэд, олон нийтээс https://www.ulaanbaatar2040.mn/ сайтаар дамжуулан санал авч байна.

Түүнчлэн та цахимаар санал өгөх боломжгүй бол харьяа хороон дээрээ очин, хэвлэмэл товч танилцуулгатай танилцаж, хорооны хэсгийн байцаагч, эсвэл зохион байгуулагчаас саналын хуудас авч бөглөн, саналаа өгөх боломжтой юм.

Иргэн та https://ulaanbaatar2040.mn/p/166/sanal-xuselt линкээр дамжуулан саналаа өгч, Нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулаарай.

Таны амьдарч буй орчинд юу хамгийн ихээр тулгамдаж байгаа, цаашид хамгийн түрүүнд юу шийдвэрлэх ёстой вэ гэдгийг та л хамгийн сайн мэднэ.

Иргэн та санал өгөх заавартай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл ЭНД дараарай!