ЗГ: Төрийн байгууллагууд шинэ жил тэмдэглэхгүй
2021 оны 11 сарын 4

Засгийн газрын хуралдаан болж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. Энэ талаар Ерөнхий сайд Ч.Болортуяа мэдээлэл өгөв. Тэрбээр,

  • Одоогийн мөрдөж буй Covid-19-ийн түр журмыг шинэчлэн батлах,
  • Дархлаажуулалтын нэмэлт тунг 50 хувийн ирцтэй болохоор тодорхой аж ахуй нэгж, үйл ажиллагааг хариуцлагын гэрээний хүрээнд явуулах,
  • Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулна.
  • Эрүүл мэндийн яамнаас дархлаажуулалтын тунгуудад хамрагдах хугацааг өөрчилсөн байгаа.
  • Авлигын эсрэг ажлын хэсэг, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Ерөнхий сайд тодорхой үүрэг, даалгаврыг өгсөн байгаа. Тухайлбал, авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой өгч буй ялын бодлогыг чангатгах өгсөн. Ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулна.
  • Мөн Замын-Үүд боомтын хилийн хяналтыг сайжруулах, боомтуудын үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр анхаарах, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэсэн байгаа. ОХУ-ын хилийг хаасан гэх ташаа мэдээлэл яваад байна. Энэ сарын 30-наас ирэх сарын 7-н хүртэл амралтын өдөр болох шийдвэр гаргасан ч энэ нь хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж ГХЯ-наас мэдээлсэн.
  • Төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов. /Хувийн хэвшлүүд шинэ жил тэмдэглэх нь чөлөөтэй ч заал дүүргэлт, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх нь чухал аж. Мөн гуравдугаар тундаа хамрагдсан байвал нийтээрээ халдварт өртөх эрсдлээс сэргийлэх бүрэн боломжтой.
  • Улсын хэмжээнд Covid-19 халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өглөө.
  • Covid-19 халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Улсын онцгой комисс үүрэг болгов.
  • Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй.
  • Арваннэгдүгээр 1-нээс гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллана.