Монгол иргэд визгүй зорчих боломжтой 61 улс
2022 оны 7 сарын 15

Гадаадын улс орон руу зорчих, түр хугацаанд ажиллаж, амьдрах сонирхолтой иргэд ихэссэн. Монгол Улсын энгийн паспорттой иргэн гадаадын 25 улс руу 14-90 хоног визгүй зорчих эрхтэй байна. Харин дипломат болон албан паспорттой бол 34 улсад визгүй зорчих боломжтой. Сүүлд буюу тавдугаар сарын 4-нд баталсан журмаар Өмнөд Солонгос руу Монголын жуулчид 15 хоног визгүй зорчих боломжтой болсон.

Бусад хөнгөлөлтийн тухайд:

  • Монгол Улсын иргэдэд АН- руу 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз
  • Их Британи улсад нэг удаа зургаан сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, зургаан сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз
  • Канад улс руу энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд дөрвөн жил хүртэлх хугацааны олон удаагийн виз тус тус олгоно.
  • Японы Засгийн газраас Монгол Улсын иргэдэд гурав хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасан байдаг.
  • Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд Швейцар руу 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгох нөхцөл хүчин төгөлдөр үйлчилдэг байна.

ДООРХ ЖАГСААЛТАД ОРООГҮЙ УЛС ОРОН РУУ ВИЗТЭЙ ЗОРЧИНО

Улс орон Зорчих нөхцөл, визгүй зорчих хугацаа, Хүчин төгөлдөр болсон огноо
1 Хятад Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1989.03.30
2 Филиппин Бүх төрлийн паспортоор 21 хоног хүртэл / 1994.05.13
3 Малайз Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1994.06.06
4 Казахстан Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1994.12.02
5 Израйл Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1996.03.12
6 Хонконг/БНХАУ/ Бүх төрлийн паспортоор 14 хоног хүртэл / 1998.06.18
7 Киргиз Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1999.12.04
8 Куба Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2001.10.08
9 Макао/БНХАУ/ Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2004.07.03
10 Лаос Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2007.10.14
11 Tайланд Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2008.01.13
12 Беларусь Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.09.04
13 Турк Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2013.10.10
14 Серби Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.11.08
15 ОХУ Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2014.09.03
16 Бразил Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2015.09.21
17 Индонез Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2016.03.22
18 Сингапур Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2017.06.08
19 Украин* Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл/Албан ёсны урилгатай тохиолдолд/
20 Аргентин Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.02.19
21 Уругвай Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2018.06.10
22 Чили Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.12.29
23 Узбекистан Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2019.02.01
24 Эквадор Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2020.10.23
25 Перу Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2021.10.01
ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ
26 Румын Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 1974.10.14
27 БНАСАУ Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 1986.11.14
28 Словак Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 1992.06.26
29 Чех Дипломат паспортоор 90 хоног хүртэл / 1992.06.26, 2011.07.29
30 Вьетнам Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2000.01.07
31 Мексик Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2001.11.09
32 Энэтхэг Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2005.12.23
33 Болгар Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.01.18
34 Кипр Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.03.30
35 Польш Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2011.06.29
36 БНСУ Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2012.05.31
37 Камбож Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2012.08.27
38 Кувейт Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2013.04.16
39 Перу Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2013.04.30
40 ХБНГУ Зөвхөн Цахим дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2013.05.08
41 Бруней Дипломат, албан паспортоор 14 хоног хүртэл / 2013.07.01
42 Колумб Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2013.09.23
43 Франц Дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2013.10.26
44 Мьянмар Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2013.11.18
45 Эстони Зөвхөн Цахим дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2014.04.28
46 Латви Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2014.06.12
47 Итали Дипломат паспортоор 90 хоног хүртэл / 2014.07.14
48 Туркменистан Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2015.06.03
49 Унгар Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2016.05.18
50 Япон Дипломат паспортоор 30 хоног хүртэл / 2016.11.15
51 Балба Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2016.12.1, 2017.01.18
52 Албани Цахим дипломат, цахим албан паспорт 90 хоног хүртэл / 2017.03.30
53 Хорват Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2017.04.26
54 Мальта Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2018.02.08
55 Литва Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2018.04.29
56 Швейцарь Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2018.06.16
57 Азербайжан Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2019.02.07
58 Армян Дипломат, албан паспортоор 30 хоног хүртэл / 2019.06.02
59 Грек Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2020.05.10
60 Словени Дипломат, албан паспортоор 90 хоног хүртэл / 2021.05.21