Улсын төсөв ₮539 тэрбумын алдагдалтай гарчээ
2022 оны 6 сарын 28

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ  оны тавдугаар сарын байдлаар 6.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 661.3 тэрбум төгрөг буюу 11.3%, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 633.9 тэрбум төгрөг буюу 12%-иар өсжээ.

Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ  оны эхний таван сард 6.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 539 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Тавдугаар сард төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 124.7 тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 84.2 тэрбум төгрөгөөр өсжээ.

 

УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ОРЛОГО, ЗАРЛАГА, ТЭНЦЭЛ, жил бүрийн эхний 5 сарын байдлаар, тэрбум төгрөг



Татварын нийт орлого  оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1 их наяд төгрөг буюу 22.9%-иар өсөхөд бусад татварын орлого 501.5 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 369.9 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 322.0 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн орлогод татварын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 8.2 нэгж хувь, тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь 5.1 нэгж хувиар өсөж, татварын бус орлого 7.6 нэгж хувь, ирээдүйн өв сангийн орлого 5.6 нэгж хувиар буурсан байна.