Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн онцлох ишлэл
2022 оны 8 сарын 15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг онцлож байна .
Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангасан тусгайлсан яамгүй сайдыг 2023 оноос томилно.
“Улаанбаатар хотын амьдралын чанар, нэгдсэн стандартын тухай хууль”-ийг батална
Тус хуулийг Сингапурын жишиг дээр тулгуурлан шийдвэрлэнэ.
Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хязгаарлана гээд олон жил ярьлаа, Энэ асуудлын тухайд талбай дээр жагсаж байгаа хэдэн хүнийг нийслэлчүүдийн эрх ашгийг бүтэн төлөөлж байна гэж үзэх боломжгүй. Цахим ертөнцөд шуугиж байгаа хэдэн хүнийг Улаанбаатар хотын иргэдийг бүтэн төлөөлж байна гэж үзэх боломжгүй.
Тийм учраас энийг тооцоо судалгаатай, нэгдсэн стандартаар, түүврийн аргаар нь судалгааг нь хийгээд, яг сонгууль шиг санал асуулга зохион байгуулах хэрэгтэй. Ингэж байж Улаанбаатар хот аврагдах тухай асуудал яригдана.
Улаанбаатар хотоос хөдөөг зорин очиж байгаа төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ. Мөн нэг удаагийн тэтгэмжийг өгнө.
Нийслэл хотод шилжин ирж байгаа иргэд татвар төлдөг болно.
Төвлөрлийг сааруулахгүй бол хотын хүн ам өснө, машин тэрэг өснө, эдийн засаг тэлнэ, ажлын байр нэмэгдэнэ, нийт газар нутгийнхаа 0,3 хувьд олноороо төвлөрч ерөөсөө л нэг хот улс болно, алс хязгаар нутаг эзгүйрнэ, үндэсний аюулгүй байдлын асуудал үүснэ. Яваандаа малчид ч байхгүй болно, энэ юу вэ гэвэл identity гэж ярьдаг монгол хүний дотоод мөн чанарт нөлөөлнө.
Хот хөдөөгийн ялгаа гүнзгийрч хэтэрхий тэгш бус байдал үүснэ. Хот хөдөөгийн сургууль цэцэрлэгийн чанар өөр болж эхэлнэ. Энэ тохиолдолд яахав гэхлээр нийгмийн хагарал бий болно. Давхаргын ялгаа бий болно, энэ нь өөрөө нийгмийн эмх замбараагүй байдал руу орох том суурь болно.
Хөдөө орон нутгаас иргэд хотруу орж ирэх биш, орон нутгаасаа интернэтээр төрийн үйлчилгээг авдаг болох хэрэгтэй.