“Хаанзаа Сервис ХХК” Үндэсний шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарлаа
2024 оны 2 сарын 10

Уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд УУХҮЯ, “Оюу Толгой” компани хамтран зохион байгуулж буй “Монголын уул уурхайн долоо хоног-2022” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.  Хаалтын арга хэмжээнд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, тус салбарынханд  баяр хүргэж, амжилт хүслээ.

Тэрбээр, Монгол Улс бол уул уурхайн орон. Дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, экспортын орлогын 90 хувь, төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлж, Монголд эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг, олон улсад экспортолдог 10 барааны ес нь уул уурхайн бүтээгдэхүүн байна. Цаашид Монгол Улсад Оюу толгой, Эрдэнэттэй дүйцэхүйц уул уурхайн олон шинэ төсөл хэрэгтэй байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм.

Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, стратегийн бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, эдийн засаг, бусад салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавьж ажиллаж байна.  Оюу толгойн хэлэлцээрийн бодит үр дүнд  Монгол Улсын эдийн засаг сэргэж, уул уурхайн салбарын өсөлт 2012 оныхтой дүйцэхэд ойрхон байгаад итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Хаалтын арга хэмжээний төгсгөлд “Оюу толгой” ХХК-иас Шилдэг уул уурхайн компанийн шилдэг  ханган нийлүүлэгчдийг шалгаруулсан юм.

Үндэсний шилдэг ханган нийлүүлэгчээр “Хаанзаа Сервис ХХК” шалгарч,” Оюу толгой ХХК-“ийн нэрэмжит  өргөмжлөл, цомоор шагнууллаа.

” “Хаанзаа Сервис ХХК” -ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.