“Алтан чагнуур”-ын эзэд маргааш тодорно
2014 оны 3 сарын 29

altan-chagnuurДэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг Эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан чагнуур” ёслолын ажиллагаа маргааш 14.00 цагт Соёлын төв өргөөнд болно.

Эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан чагнуур” шагналд нийслэлийн болон хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн байгуллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нэр дэвшиж байгаа бөгөөд нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодруулах  ажээ. Энэхүү үйл ажиллагааны зохион байгуулагчаар Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн яам, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо хамтран ажиллаж байгаа юм.

Уг шагнал нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой аж.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.