Нүдний нисдэг эмнэлгийнхэн манайд ирнэ
2014 оны 5 сарын 21

Олон улсын нүдний эмч нарын “Орбис” нүдний нисдэг эмнэлэг ирэх долдугаар сард манай улсад ирэх аж. Эрүүл мэндийн яамны урилгаар “Вирту Фаундэйшн” ТББ-ын шугамаар нүдний мэс заслын баг  Монголд зургаа дахь удаагаа ирэх гэж буй нь энэ юм.

Онгоцтой эмнэлэгт орон орны шилдэг мэргэжилтнүүд ажилладаг. Тэд нүдний нарийн мэргэжлийн багаж хэрэгсэл, эмчилгээ болон сургалтын тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон байдаг бөгөөд нисдэг эмнэлэг хөгжиж буй орнуудын нүдний эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулах үндсэн зорилготой юм. Сургалт явуулахын зэрэгцээ нүдний хүнд өвчин эмгэгтэй иргэдэд үзлэг, эмчилгээ хийдэг байна. “Орбис” эмнэлгийнхэн Монголд 14 хоног ажиллах бөгөөд тус эмнэлэгт үзүүлэх хүнд эмгэгтэй хүмүүсийг манай эмч нар урьдчилан бэлтгэдэг байна.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.