Хүүхдийг хөхөөрөө хооллох аян эхэллээ
2014 оны 8 сарын 1

Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоногийн ажил ДЭМБ-ын санаачлагаар наймдугаар сарын 1-нээс 7-нд явагддаг юм. Хүүхдийг хөхөөр хооллохыг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн (ЮНИСЕФ) Инночетын тунхаглалыг 1990 онд гаргасан нь энэ долоо хоногийн ажлыг зохион явуулах үндэс болсон билээ.

Хөхөөр хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд ашигтайг эмэгтэйчүүдэд мэдээлэх нь уг долоо хноногийн ажлын зорилго юм.Энэ арга хэмжээний зохицуулагч, Хөхөөр хооллохыг дэмжих дэлхийн холбооны мэдээгээр, хөхөөр хооллох нь нярай хүүхдийг түүнд шаардлагатай тэжээллэг бодисоор хангаххамгийн шилдэг арга мөн. Нярай хүүхдүүдийг зургаан сар хүртэл нь гагцхүү хөхөөр хооллохыг ДЭМБ зөвлөдөг. Үүнээс гадна, төрснөөс хойш нэг цагийн дотор хүүхдийг хөхүүлэх хэрэгтэйг ДЭМБ-ын мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

ДЭМБ болон ЮНИСЕФ хөхүүл хүүхдийг хооллох дэлхийн стратегийг хамтран боловсруулсан билээ. Энэ нь хөтөлбөр нь нялх хүүхдийн хоол тэжээл, түүний өсөлт, хөгжил, түүнчилэн эрүүл мэндийг нь сайжруулах, балчир насны хүүхдүүд эндэгдэхгүй байх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэх аж.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.