Магнай Трейд ХХК нь “ТОП 100 аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа
2019 оны 5 сарын 22

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2018 оны Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгж /ААН/-ийг танилцууллаа.

Шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан, албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг билээ.

Сүүлийн таван жилд ТОП 100 ААН-ийн жагсаалтад давхардаагүй тоогоор 185 ААН бичигдсэнээс Төрийн өмчит (100% төрийн, тодорхой хувь нь төрийн) 25 ААН бүртгэлтэй гэсэн судалгаа гарчээ.

2018 оны Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжээр Магнай Трейд ХХК дахин  шалгарч, Шилдэг аж ахуйн нэгжээр өргөмжлөгдлөө.

Х.ОЧ

 

 

 

 

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.