“Зорилго нь аргаа зөвтгөнө”, Х.Цагаанбаатар
2019 оны 10 сарын 19

Дөрөвдүгээр үе хүртэл амжилттай тоглож сая төгрөгийн эзэн болсон Цагаанаа шагналын сая төгрөгөө БНСУ-д эмчлүүлж буй сэтгүүлч Ж.Жаргалсайханд хандивлалаа. Түүний нэвтрүүлэгт оролцсон зорилгыг сонсоод сэтгэл нь хөдөлсөн хөтлөгч Г.Анхбаяр, шүүгч М.Баярмагнай, Д.Баттөмөр нар аваргын сайн санааны үйлсийг дэмжиж тус бүр 100 мянган төгрөгийн хандив өргөв. Бөөрны дутагдлаар БНСУ-д эмчүүлж буй сэтгүүлч бүсгүйн нөхөр аваргатай хамт бэлтгэл хийдэг байсан спортын найзууд юм байна.

Хэрвээ Цагаанаа аварга зорилгодоо хэт төвлөрөөд цагаа байн байн харж, хэтэрхий хурдан хурдан яриагүйсэн бол дахиад нэг үе тоглож, 3000.000-ын эзэн болох бүрэн нөөцтэй орж ирсэн байлаа. Сайн сэтгэлийнх нь үр үргэлжид дэлгэрч явах болтугай.

Хариулт үлдээх

Your email address will not be published.