НАМЭХ-ийн ерөнхийлөгчөөр Д.Сарангэрэл сонгогдлоо
2019 оны 10 сарын 17
2019-10-17

НАМЭХ-ны VII чуулган Тусгаар тогтнолын ордонд боллоо. Намын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлж байгаа бол Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас өөрийн нэрээ дэвшүүлсэн юм.

Ерөнхийлөгчид намын дүрмийн дагуу МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг дэвшүүлсэн. Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хамгийн олон буюу 296 төлөөлөгчийн 75.4 хувийн саналаар ирэх дөрвөн жил тус холбоог удирдах эрхээ авлаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ийн хувьд МАН-ын эмэгтэй гишүүдээс хамгийн амжилттай яваа улстөрчийн нэг. 2016 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт ялалт байгуулсан гээд улс төрийн гялалзсан түүхтэй. Удаах нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон даруйдаа Эрүүл мэндийн сайдаар түүнийг томилсон. Өдгөө Монголын хамгийн том салбарыг хариуцаж буй тэрбээр салбараа өөд нь татахын төлөө чадлаараа ажиллаж байгаа.  Энэ ч утгаараа намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагыг амжилттай авч явах нь тодорхой. Намын журмын нөхөд нь ч түүнд итгэл хүлээлгэж холбооныхоо ерөнхийлөгчөөрөө сонгосон нь лав.

Улс төрд өөрийн гэсэн тод байр суурийг хэдийнээ эзэлсэн, МАН-ын урдаа барьдаг эмэгтэйчүүдийн нэг Д.Сарангэрэл сайдад МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуулийн өмнөх жил намынхаа эмэгтэйчүүдийг зангидуулах өндөр хариуцлага хүлээлгэснийг намын эмэгтэйчүүд нь ч дэмжиж баталгаажууллаа.

Ингээд түүний товч намтрыг хүргэж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1979 онд – Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
  • 1983 онд – ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
  • 1990 онд – ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1982-1985 онд – МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
  • 1990-1991 онд – Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд сурвалжлагч-редактор
  • 1991-1992 онд – Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд ахлах редактор
  • 1993-1994 онд – Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд хариуцлагатай редактор
  • 1995-1996 онд – “ММ” агентлагийн захирал
  • 1997-1999 онд – “ММ” агентлагийн ерөнхий редактор
  • 1999-2000 онд – “ММ” агентлагийн захирал
  • 2000-2003 онд – Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
  • 2003-2005 онд – ТВ5 Телевизийн ерөнхий захирал
  • 2005-2011 онд – Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
  • 2011-2012 онд – Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд – Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
  • 2017 оноос – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.