Н.Баяртсайхан: Мөнгө угаах хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхгүйгээр саарал жагсаалтаас гарах арга зам хомс
2019 оны 10 сарын 29

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын хяналтаас аль болох богино хугацаанд гарах хэрэгтэйг Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан чуулганы танхимд хэлсэн үгэндээ онцоллоо.

Тэрбээр “2016 оны харилцан үнэлгээгээр Монгол Улсад мөнгө угаах, терроризмтай тэмцэх тогтолцоонд ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжийн тал нь хангалтгүй, шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн бүгдэд нь хангалтгүй биелэлттэй, “хар жагсаалт”-д орох хэмжээний үнэлгээ авах эрсдэлтэй байв. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд санхүүгийн болон хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд ФАТФ-ын 15 техник үзүүлэлт, үр дүнтэй байдлын долоон үзүүлэлтийг сайжруулаад байна. Үлдсэн үзүүлэлтүүдийг аль болох богино хугацаанд сайжруулж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) тогтолцооны дутагдлаа засаж залруулах, улмаар эдийн засагт үүсэж болзошгүй аливаа эрсдэлийг хамгийн бага байлгахад Монголбанкнаас илүүтэй бүх байгууллагуудын хамтын ажиллагаа, олон улсын байгууллагуудтай хийх хамтын ажиллагаа нэн чухал юм. Ялангуяа энэ төрлийн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхгүйгээр саарал жагсаалтаас гарах арга зам хомс билээ” гэв.

Х.ИНДРА

Хариулт үлдээх

Your email address will not be published.