Нэр бүхий сэтгүүлчдийг нууцын зэрэглэлтэйгээр шалгаж эхэлжээ
2019 оны 10 сарын 31

Цагдаагийн байгууллагаас нэр бүхий найман сэтгүүлчийг шалгаж, нууцаар тагнаж, чагнасан асуудал гарсан байна.  Түүнчлэн хуулийн байгууллага сэтгүүлчид дээр нууц ажиллагаа явуулсан энэ хэргийг  Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах  албанаас шалгаж эхэлжээ.

Энэ тухай өчигдөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сэтгүүлчдийн форумд оролцох үеэр хэлсэн.  Тэрээр “Сэтгүүлчид яагаад энэ асуудлаар дуугарахгүй байгаа юм бэ.  Би Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд сэтгүүлчдийг шалгасан асуудлаар  дэлгэргүй мэдээлэл өгөөч гэж ТЕГ-т албан бичгээр хандсан.  Гэвч өнгөрсөн долоо хоногт нууцын зэрэглэлтэйгээр  шалгаж байгаа гэсэн агуулгатай хариу ирүүлсэн байна.  Хэрэв сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг нууцаар шалгаж эхэлсэн бол энэ маш ноцтой асуудал шүү” гэсэн юм.

Сэтгүүлчдийг шалгах асуудал нь ганц Цагдаагийн байгууллага бус Тагнуулаас ч сэтгүүлч нар дээр нууц ажиллагаа явуулж эхэлсэн бололтой.

Х.ИНДРА

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.