MAXQ-г чимсэн Монгол бүсгүй
2019 оны 11 сарын 5

Солонгост амьдардаг бүжигчин З.Чингүүн Gillette брэндийн шинэ дүр төрхөөр тодорч, хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа. Түүний тоглосон реклам хүмүүст таалагдсан нь Азийн хэд хэдэн агентлагууд З.Чингүүнд кинонд тоглох санал тавьснаар илэрхий харагдана.

З.Чингүүнээр ч зогсохгүй Монголын бас нэгэн бүсгүй Солонгост алдаршиж байгаа нь Э.Пүрэвдаваа буюу Michelle. 13-н жилийн өмнө бизнесмэн аав, ээжийгээ даган Солонгост хөл тавьсан тэрээр Hallym их сургуульд магистрын зэргээ хамгаалсан юм билээ. Тэнд сурч, амьдарч буй олон гадаад иргэдээс Michelle чухам юугаараа ялгарч, олонд танигдсан нь сонирхолтой байх.

Тэгвэл Э.Пүрэвдаваа 4-р сард болж өнгөрсөн Солонгосын фитнессийн аварга шалгаруулах “Musclemania” тэмцээний Miss Bikini төрөлд 3-р байр эзэлснээс гадна “K-Beautiness championship” буюу Солонгосын шилдэг фитнесс мисс модель шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож дэд миссээр шалгарсан юм.

Ийн олны анхаарлыг татаж эхэлсэн Michelle MAXQ сэтгүүлийн нүүрийг чимснээр солонгосчууд түүнийг “Монголын үзэсгэлэнт бүсгүй” гэлцэх болоод байна. Тэр Солонгосын хэвлэлд өгсөн ярилцлагадаа эзэмшсэн мэргэжлээрээ буюу дипломат харилцааны чиглэлээр ажиллаж хоёр улсаа холбосон гүүр нь болж ажилламаар байна гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: Соронз сэтгүүл

Хариулт үлдээх

Your email address will not be published.