Л.Оюун-Эрдэнэ: Мөрийтэй тоглосон хоёр албан хаагчийг чөлөөлнө
2019 оны 11 сарын 6

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөрийтэй тоглосон нэр бүхий албан тушаалтнуудыг хэлэлцжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталснаар төрийн албан хаагчийг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газраар үйлчлүүлэхийг хориглосон байдаг.

Өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотой 10 гаруй мэдээлэл ирснээс хоёр нь бодитой нь нотлогдсон.

  1. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь тогтоогдсон.
  2. МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаа нь тогтоогдсон.

Тиймээс эдгээр хүнийг ажлаас чөлөөлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр боллоо” гэв.

Х.ИНДРА

One thought on “Л.Оюун-Эрдэнэ: Мөрийтэй тоглосон хоёр албан хаагчийг чөлөөлнө

Хариулт үлдээх

Your email address will not be published.