Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа олимпийн эрхээ авлаа
2019 оны 11 сарын 8
Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа олимпийн эрхээ авлаа

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа олимпийн эрх авах тэмцээнд амжилттай оролцсон байна. Тодруулбал, энэ сарын 05-ны өдрөөс эхлэн Катар Улсын Доха хотод зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа амжилттай оролцож, урьдчилсан буудлагадаа дөрөвдүгээр байраар шалгарчээ. Ингэснээр тэрбээр  “Tокио 2020” Олимпийн наадмын эрхээ авлаа.

Ийнхүү Монголын буудлагын тамирчдын олимпийн дөрөв дэх эрхийг Хөдөлмөрийн баатар авчирлаа.

Х.ОЧ

Хариулт үлдээх

Your email address will not be published.