Энэтхэгийн Дээд шүүхийн шийдвэр
2019 оны 11 сарын 14

Бабри Масжидын талаар Энэтхэгийн Дээд шүүхийн шийдвэр – Рам Жанмабхуми нэхэмжлэл

2019 оны 11-р сарын 9-ний өдөр Энэтхэгийн Дээд шүүх 1950 онд Уттар-Прадеш хотын дүүргийн шүүх дээр 70 жилийн өмнө эхэлсэн Бабри Масжид – Рам Жанмабхуми нэртэй (өмчлөлийн) нэхэмжлэлийн талаархи нэгдсэн шийдвэрийг гаргав.

2. Энэтхэгийн Дээд Шүүхийн 5 тэргүүлэх шүүгчдийн зөвлөл шүүх хурлыг даргалж, оролцогч талуудын тайлбар, нотолгоог сонсч, итгэл үнэмшилд үндэслээгүй, бодит мэдээлэл, хууль тогтоомжид үндэслэсэн шийдвэрийг гаргалаа. Энэхүү шүүх хурлын үйл ажиллагаа нь энэ оны эхээр эхлэсэн юм. Шүүхийн шийдвэр нь түүхэн дэх удаан хүлээгдэж байсан маргааныг эцэслэв.

3. Санал нэгтэй энэхүү шийдвэрийг гаргахад (i) Энэтхэгийн Археологийн судалгаа (ASI) -ийн тайланд тусгагдсан уг газраас цуглуулсан археологийн нотолгоонд үндэслэн Исламын газар нутаг биш байсан ба урьд өмнө байгуулагдсан болохыг мөн түүнчлэн (ii) Британийн колоничлолын үеийн түүхэн баримт, Засгийн газрын тэмдэглэл (iii) Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт, материалуудыг тус тус үндэслэн болно.

4. Шүүхийн шийдвэр “Рам Лалла Виражман” -ын талд гарав. Шүүхийн шийдвэрийн тухайд эд хөрөнгийг сүм барих зорииулалтаар 3 сарын дотор Төв засгийн газраас байгуулсан Ашгын төлөө бус байгуулагуудад хүлээлгэн өгөх болно. Мөн Дээд шүүх нь Айодхя дахь тусгай газарт Лалын сүм барихад зориулж Суннит Вакфийн зөвлөлд 5 акр газар эзэмшүүлжээ.

5. Түүнчлэн 1045 хуудас бүхий нарийвчилсан нэхэмжлэлийг Дээд шүүхийн 5 шүүгчийн санал нэгтэйгээр шийдвэрлэсэн нь Энэтхэг улсын тусгаар тогтнолоос ч өмнө үүссэн түүхэн өмчлөлийн нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэлээ.

6. Хэд хэдэн шатны шүүхэд хариуцагч талаас өгсөн нотлох баримт материалуудыг шалгаж, хуулийн процессууд явсны дараах Энэтхэгийн Дээд Шүүхийн гаргасан шийдвэр дотоодын асуудал болохыг онцолж байна.

7. Шүүхийн шийдвэрийн дараах Энэтхэг улсын байдал тайван, эв нэгдэлтэй байгаа бөгөөд нэхэмжлэгч бүх талууд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаагаа нийтэд зарлав. Энэтхэгийн Ерөнхий сайд 11-р сарын 9-нд үндэстэнд хандан хэлсэн тусгай үгэндээ бүх шашин, бүх нийгмийн бүлгүүд шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаа бөгөөд улс орон тайван замаар урагшилж, эв нэгдэл, болон аливаа шашинг хүндэтгэн үзэж байгааг дурдав.

Хариулт үлдээх

Your email address will not be published.