Akipress: 10-т байсан Улаанбаатар агаарын бохирдлоороо 64-т бичигдлээ
2019 оны 11 сарын 21
Akipress: 10-т байсан Улаанбаатар агаарын бохирдлоороо 64-т бичигдлээ

Улаанбаатар хот 2019 оны намраас дэлхийн хамгийн их бохирдолтой 10 хотын жагсаалтаас хасагджээ. Монгол улсын нийслэл эртнээс хамгийн их бохирдолтой хотуудын нэг байсаар ирсэн. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн байна.
Greenpeace болон AirVisual агаарын чанар үзүүлэгч мэдээллийн хэрэгслээр дэлхийн хамгийн их бохирдолтой 30 хотын 22 нь Энэтхэгт байдаг гэжээ. Тиймээс жагсаалтын эхний байруудад 900 мянган хүн амтай Энэтхэгийн Гургаон хот тэргүүлж байгаа бол Лахор (Пакистан), Дакка (Бангладеш), Джакарта (Индонез), Мумбай (Энэтхэг), Хо Ши Мин (Вьетнам), Тегеран (Иран) зэрэг орнууд удаалж байна.
Агаарын чанарын үзүүлэлтээр Монгол улсын нийслэл 64-т жагссан нь Осака (Япон), Ванкувер (Канад) зэрэг хотуудтай эн зэрэгцэж байгаа аж.

Эх сурвалж: Akipress

Хариулт үлдээх

Your email address will not be published.