THE HU хамтлаг “Чингис хаан” одон хүртэнэ
2019 оны 11 сарын 18

2019 онд “Чингис хаан” одон хүртэх эрхмийн нэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр  олон нийтэд зарлалаа.

Энэ жил Төрийн дээд-Тэргүүн зэргийн тус одонг THE HU хамтлагт өгөхөөр шийдвэрлэснийг дөнгөж сая Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд зарлалаа.

Уг одонг Чингис хааны мэндэлсэн өдөр буюу энэ сарын 27-ны өдөр тус хамтлагт гардуулан өгөх юм.

2005 оноос хойш уг одонг 11 хүн хүртээд байгаа юм. Өнгөрсөн жил энэ одонг хэн нэгэнд хүртээгээгүй өнжсөн билээ.

“Чингис хаан” одон хүртэж байсан эрхмүүд:

-2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

-2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав

-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

-2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж

-2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

-2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

-2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном

-2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай

-2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо

-2016 онд МУГЖ, Дуурийн дуулаач Г.Ариунбаатар

-2017 онд Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр

Хариулт үлдээх

Your email address will not be published.