Монгол бүсгүй онгоцонд хүний амь аварчээ
2019 оны 11 сарын 20

АНУ-аас Нигер улсын чиглэлд зорчиж явсан С.Цэрмаа хэмээх монгол бүсгүй хүний амь аварчээ.

Онгоцны хойд хэсэгт зорчиж явсан 77 настай америк иргэн гэнэт ухаан алджээ. Онгоцны багийнхан зорчигчдоос эмч, сувилагч мэргэжилтэй хүн байвал туслахыг хүссэн ба С.Цэрмаа ухаан алдсан хүнд зургаан цагийн турш анхны тусламж үзүүлэн, амь насыг нь аварчээ.

Нисэх онгоц газардмагц ухаан алдсан эмэгтэйг эмч нарт хүлээлгэн өгсөн бөгөөд монгол бүсгүйд талархал илэрхийлж, 150 ам.долларын United Air аяллын сертификатаар шагнажээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.