”Дубайн гэрээ”-г хүчингүй болголоо
2019 оны 11 сарын 20
''Дубайн гэрээ''-г хүчингүй болголоо

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас өнгөрөгч оны аравдугаар сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Жил гаруй хугацаанд шүүхээр хуралдсаны эцэст шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргалаа.

Ингэснээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамж хүчингүй болж байгаа юм. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хариуцагч тал буюу Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг давж заалдахгүй бол шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Нэхэмжлэгчийн шаардлагад:

1. Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/,

2. Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн //Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж/,

3. Монгол улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг/ тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсаныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хариулт үлдээх

Your email address will not be published.