ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг: Би хэнийг ч шоронд хийлгэж чадна. Үүн шиг хурдан зүйл байхгүй
2019 оны 11 сарын 20

ХҮЭК-ийн гишүүн П.Оюунчимэгийн талаарх нэгэн ноцтой бичлэг өчигдөр /2019.11.20/ нэгэн сайтаар дэлгэгдлээ. Тодруулбал, түүний хэнийг ч шоронд хийж чадна, үүн шиг амархан хурдан зүйл байхгүй гэх утгатай хэн нэгэнтэй харилцан ярьж буй бичлэг цацагдсан нь ийнхүү дуулиан дэгдээгээд байна.

Тухайн бичлэгт ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг нь, “Би зөндөө олон хүнтэй харилцдаг. Над дээр дандаа ядарсан хүмүүс ирдэг. Манай байгууллага угаасаа тийм. Тэгээд мэдээж хяналт шалгалт гээд Монголын нутаг дэвсгэр дээр танихгүй ч хүн амьтан алга, яг үнэнийг хэлэхэд. Гэхдээ яг имй, ойр дотнын таньдаг мэддэг хүмүүс ингэсэн тохиолдол анхных.  Би дандаа л хууль хүчний байгууллагынхантай харьцдаг. Энэ авгай намайг шоронд хийчихнэ дээ гэдгийг мэдэхгүй байна. Би хийвэл асуудал алга. Утас цохиод л наадахаа барь гэхэд үүн шиг хурдан юм, үнэнийг хэлэхэд байхгүй” гэхчлэн ярьсан аж.

Дашрамд, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санал болгосны дагуу УИХ-ын 2013 оны нэгдүгээр сарын 31-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Пүрэвийн Оюунчимэгийг ХЭҮК-ийн гишүүнээр улираан томилж байжээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.