МИАТ: Онгоцонд үзлэг хийсэн, ослын буулт хийгээгүй
2019 оны 11 сарын 22

Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ-223 чиглэлийн МИАТ ТӨХК-ийн онгоц өнөөдөр /2019.11.21/ өглөө “Чингис хаан” нисэх буудлаас хөөрөөд удалгүй эргэж буулт хийсэн байна.

Тус онгоц зорчигчдоо 07:30 цагт суулгаж эхэлсэн ба хөөрсний дараа онгоцны дугуй эвхэгдээгүй тул “Чингис хаан” нисэх буудалд ослын буулт хийсэн гэх мэдээлэл ирсэн юм.

Энэ талаар МИАТ компанийн хэвлэлийн төлөөлөгч Б.Золжаргалаас тодруулахад “Агаарын хөлөгт техникийн үзлэг, шалгалт явуулах шаардлагатай болсон учраас буцаж буусан. Түүнээс ослын буулт хийгээгүй. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэлээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published.