ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг сард 26 орчим сая төгрөгийг ХАХУУЛЬД авдаг байжээ
2019 оны 11 сарын 25

БИДНИЙ ТӨЛСӨН ДААТГАЛЫН МӨНГИЙГ НАМЧИД ИНГЭЖ “ЦӨЛМӨДӨГ”!!!

Бид сар бүр цалингаасаа эрүүл мэндийн даатгал төлдөг мөртлөө насандаа ганц удаа эмнэлэгт очиход өнөөх даатгал нь үйлчилдэггүй. Улсын эмнэлэгийн урт оочироос залхаж, хувийн голдуу эмнэлэгт л өндөр үнээр үзүүлдэг. Гэтэл бидний сар бүрийн цалин дээрээс албан хүчээр авдаг Эрүүл мэнд,нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг “намчид”хувьдаа “цусалсаар” өдий хүрчээ.Тухайлбал: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын/ЭМДЕГ/ даргаар Ч.Алтанхуяг хэмээх залуу МАН-аас томилогдсон.Тэрээр 2017 оны 08 сард “Чингис хаан” банкинд жилийн 15,2 хувийн хүүтэй хадгалагдаж байсан 30 тэрбум төгрөгийн жилийн хүүг 5,5 хувь болгон бууруулсныхаа хариуд өөртөө 1-1,3 хувийн хүү тооцуулж, 86,2 сая төгрөг хахууль болгон авчээ.

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг

2019.06.03-д 15,6 сая төгрөг
2019.07.01-д 25,8 сая төгрөг
2019.07.18-д 13,6 сая төгрөг
2019.08.22-д 8,9 сая төгрөг
2019.09.09-д 22,1 сая гэх мэтээр нийт 86,2 сая төгрөгийг бэлнээр авсан нь тогтоогджээ.
Эндээс ЭМДЕГ-ын дарга сарын дотор л 26 сая төгрөгийн хахууль авсныг харж болно. Энэ их хахуулыг тэрээр ганцаараа авсан уу? Эсвэл намын санхүүжилт, өөрийг нь энэ албан тушаалд томилсон эрх баригч дарга, сайдуудын “хахууль”-ийн гүүр болж энэ мөнгийг авсан уу гэдгийг тогтоох хэрэгтэй л дээ!!!
Энэ хэргийн талаар “Өнөөдөр ” сонинд сэтгүүлч Д.Равжаа “ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг болон тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх үндэслэлээр АТГ-аас шалгаад прокурорт шилжүүлсэн “ хэмээн бичжээ.
Энэ залуу бол их эртний МАН-чин л даа. Намчин залуус гаднаа костюм пиджак өмсч, сүүлийн үеийн утас компьютер агссан нэг л их дүр эсгэгчид. Цаанаа бол нуль авлигачид!!!!Хариуцлагатай алба хашиж байсан гээд хахуулынхаа мөнгөөр маргааш та нарын саналыг худалдаж авна.
Ийм намчдад ирээдүйгээ хорлуулахгүй шүү!!

Сэтгүүлч Б.Отгон

Хариулт үлдээх

Your email address will not be published.