Д.Одбаяр “Korean Air”-ийг Олон улсын шүүхэд өгөхөөр болжээ
2019 оны 11 сарын 24

Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр “Korean Air” компанийг Монгол Улсын болон төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар Олон улсын шүүхэд өгөхөөр болжээ.

Тэрбээр удаа дараа өөрийгөө БНСУ-ын онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлээгүй хэмээн тайлбарлаад байгаа. Тухайн үед онгоцны дотоод үйлчилгээнээс болж Д.Одбаяр болон үйлчилэгчийн хооронд бага зэрэг үл ойлголцол үүссэн хэмээн нэгэн монгол иргэн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн байдаг.

Гэсэн хэдий ч Д.Одбаяр ҮХЦ-ийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд цэцийн бүх гишүүд санал нэгтэйгээр түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

Хариулт үлдээх

Your email address will not be published.