Ө.Энхтүвшин: Хятадын талаас IT-ийн чиглэлээр хамтрах санал тавьсан
2019 оны 11 сарын 26

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын хоёр чөлөөт бүсэд казино байгуулахаар Шадар сайд Ө.Энхтүвшин хятадуудтай уулзалт хийсэн. Цахим гэмт хэргээр баривчлагдаж, албадан буцаагдсан 800 хятад үүнтэй холбоотой гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.

Уг асуудалд Шадар сайд Ө.Энхтүвшин тайлбар хийлээ. Тэрбээр “Энэ асуудалд би яагаад хариу өгөхгүй байна гэвэл нэгдүгээрт, цэцэрлэгийн хүүхэд ч итгэхгүй. Намайг урилга өгч үү, виз олгож уу гэдгийг шалгачих л даа. Хоёрдугаарт, энэ асуудлыг Цагдаа, Тагнуулын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. Манай улстөрчид нэгнээ чадах гэж ярьдаг зүйл энэ биш. Тиймээс ойрын үед шалгаж байгаа байгууллагууд ямар нэгэн мэдээлэл хийх байх. Монголын 51 байгууллага Хятадаас хүмүүс урьж байна гээд оруулаад ирчихсэн асуудал байгаа юм байна лээ. Ер нь Хятадтай холбоотой асуудалд намайг их л хардаж байгаа. Үүнийг хуулийн байгууллага нь шалгаад гаргаад ирэх биз. Хятадын талаас Засгийн газар болон хувийн хэвшлийн түвшинд надтай янз бүрийн хүмүүс уулздаг. Ямар хариу өгөх нь л чухал. Тухайлбал, IT-ийн чиглэлээр Монголд хөрөнгө оруулья гэсэн санал тавьж байсан. Энэ бол миний мэдэхгүй асуудал байна, Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ гэдгийг албан ёсоор цаасан дээр бичээд гаргаад ир гэж би хэлсэн. Үүнээс долоо хоногийн дараа л 800 хятадыг баривчилсан, Миний нэр хүнд гэхээсээ илүү Засгийн газрын нэр хүнд гарсан. Засгийн газар зохион байгуулсан, тагнуулын байгууллага мэдэж байсан гэж ярьсан. Энд хуулийн байгууллага хариу өгөх ёстой. Би нэр төр гутаалаа гэж ярих нь жижиг асуудал, тэгж гоншигнодог хүн биш. Гол нь энэ хоёр улсын хоорондын харилцааны асуудал болох гээд байна” гэсэн хариуг өглөө.

Х:ОЧ

 

Хариулт үлдээх

Your email address will not be published.