Монгол цэргийн музей сарын турш 9-11-р ангийн сурагчдад үнэ төлбөргүй
2019 оны 11 сарын 29

Монгол цэргийн музей нь Монгол цэргийн нэгдсэн холбооны санаачлагаар Нийслэлийн Боловсролын газартай хамтран Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдад Их түүхээрээ бахархах, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор музейг үнэ төлбөргүй үзэх сарын аян зохион байгуулж байна.

Аяны хүрээнд өчигдөр Улсын их дэлгүүрийн хоёрдугаар давхарт музейн үзмэрийг дэлгэж олон нийтэд сонирхуулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсний ойг жил бүр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ.

Монгол Улсын Засгийн Газрын 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалын үнэ цэнэ, түүх соёлынхоо уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, “Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр”, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, иргэд, хүүхэд залууст Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор Монгол Цэргийн музей нь сан хөмрөгтөө хадгалагдаж буй 100 гаруй түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй архивын баримт, материал зэргийг дэлгэсэн “Түүх өгүүлэхүй” үзэсгэлэнг үзэгчдийн хүртээл болгож байна.

Үзэсгэлэнд Их Монгол Улсын үеээс Манжийн эрхшээлийн үе, Богд Хаант Монгол Улс, Ардын хувьсгал, 1939 оны “Халхын голын байлдаан” , 1945 оны “Чөлөөлөх дайн”, орчин цагийн Зэвсэгт Хүчний үүсэл, хөгжлийн түүхийг харуулсан цэргийн зэр зэвсэг, эдлэл хэрэгсэл, археологийн олдворууд, биет үзмэр, эд өлөг, цаасан суурьт архивын баримт материалиуд зэрэг онц сонирхолтой үзмэрүүдийн толилуулж буйгаараа онцлог болж байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published.