Монгол улс МиГ-29 загварын хоёр сөнөөгч онгоцтой боллоо
2019 оны 11 сарын 29

Монгол Улс, ОХУ Засгийн газар хоорондын цэрэг, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийлүүлж буй сургууль, байлдааны МиГ29 УБ сөнөөгч онгоцыг өнөөдөр хүлээн авах ёслол боллоо. Онгоц хүлээн авах ёслолд ОХУ болон Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын төлөөллүүд оролцож онгоцыг Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт хүлээлгэж өгөх юм.Монгол Улсын нисэх хүчинд хүлээн авсан МиГ-29 загварын энэхүү сөнөөгч онгоц нь 2,400 км/цаг хурдтайгаар 1,430 км зайг туулах чадвартай бөгөөд зэвсэглэлдээ 30 мм пулемёттой, дөрвөн тонн жинтэй төрөл бүрийн бөмбөг, пуужин тээвэрлэх боломжтой ажээ. Байлдааны сөнөөгч онгоцтой болсноор агаарын орон зай, агаарын хилээ хамгаалах, манай улсын дээгүүр дамжин өнгөрч буй онгоцнуудад агаарын сахилга бат сахиулах, шаардлагатай бол устгах, албадан буулт хийлгэх юм байна.

Б.ЗУЛАА

Хариулт үлдээх

Your email address will not be published.